トップ > 観光国際課観光国際係 > Такикава хотын Монгол хэл дээрх цахим хуудас > ТАКИКАВА ХОТЫН ТУХАЙ

ТАКИКАВА ХОТЫН ТУХАЙ

Японы хойд нутаг Хоккайдо мужийн төвийн бүс нутгуудын зүрхэнд орших Такикава хот нь Саппоро болон Асахикава хотуудын дунд байрладаг. Такикава хот нь Жингискан нэрээрээ алдаршсан хонины шарсан мах, айгамо галууны мах болон амттай будаагаараа Япон даяар алдартай. Түүнчлэн амттай хоолноос гадна үзэсгэлэнт байгаль аялал жуулчлалын газруудаараа алдартай ба дараах мэдээллээс дэлгэрэнгүй сонирхоорой.

Хот болж албан ёсоор тэмдэглэгдсэн огноо:

Map of Hokkaido with Takikawa's location marked off
1958 оны 7-р сарын 1-ний өдөр
Хотын нийт талбай:

115.8 км кв
Өндөр:

Далайн түвшнээс дээш 28м

Хүн ам:

39,383
(2020 оны 9-р сарын байдлаар)
See Takikawa on Google Maps
Уур амьсгал:
Такикава хотын жилийн дундаж температур нь цельсийн +7.5 хэм байдаг. Үзэсгэлэнт рапс цэцгийн талбайг үзэхээр олон жуулчид айлчлан ирдэг хаврын улирлын дундаж температур +12 хэм байдаг. Жилийн хамгийн доод температур нь -20 хэм хүртэл хүйтэрч, дээд температур нь +30 хэм болж халдаг. Жилд дунджаар 1,000 мм хур тунадас унадаг ба цасны дундаж өндрийн хэмжээ 7 метр байдаг. Өвлийн улиралд цас их хэмжээгээр ордог тул цас зайлуулах машин бүхэл шөнийн турш ажилладаг.
Аялал жуулчлал:
Хаврын дунд сараас сүүл хүртэлх хугацаанд жуулчид Такикава руу гоёмсог шар өнгийн рапс цэцгийн талбайг үзэхээр ирдэг.
Хаврын эхэн үеэс намрын сүүл сар хүртэл Азидаа алдартай Такикава Скай парк нислэгийн зурваст глайдар буюу моторгүй онгоцоор дүүлэн нисэж Хоккайдогийн өргөн дэлгэр газар нутаг, үзэсгэлэнт байгалийг тэнгэрээс тольдох боломжтой байдаг.
Хоёрдугаар сард хотын гудамж гараар хийсэн 10,000 гаруй цаасан уутан дэнлүүгээр гэрэлтдэг ба үүнийг үзэж сонирхохоор олон жуулчид зорин ирдэг.
Эдгээр болон бусад сонирхолтой газруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Такикавагийн аялал жуулчлал гадаад харилцааны нэгдсэн төвд хандаарай. Бид өдөр бүр амралтгүй ажилладаг ба Англи, Монгол, Хятад хэлээр та бүхнийг хүлээн авч газарчлахдаа таатай байх болно.
Зорчих хөдөлгөөн:
Такикава нь авто зам болон төмөр замаар хялбархан зорчих боломжтой хот юм. Улсын 12, 38, 451 дугаарын замууд болон Хоккайдо тээврийн хурдны зам нь бүгд Такикаваг дайрч өнгөрдөг. Төмөр замаар (JR) Такикава нь Саппоро, Шинэ Читосэ нисэх онгоцны буудал, Асахикава хоттой холбогдсон байдаг.

ТАКИКАВА ХОТОД ЗОЧЛООРОЙ!
Такикава нь Хоккайдогийн ихэнх төв газруудаас хялбархан зорчих боломжтой байрлалд оршдогоороо давуу талтай.


Галт тэргээр (JR Hokkaido):

Саппоро хотоос ойролцоогоор 50 минут (Буухиа галт тэрэг)
Шинэ Читосэ нисэх онгоцны буудлаас ойролцоогоор 100 минут
(Буухиа галт тэргээр Саппоро хотоор дамжин ирнэ)
Асахикава хотоос ойролцоогоор 35 минут (Буухиа галт тэрэг)
Асахикава нисэх онгоцны буудлаас ойролцоогоо 80 минут
(Автобус болон Буухиа галт тэрэг)
Автобусаар:
Саппоро хотоос ойролцоогоор 100 минут
Машинаар:
Саппоро хотоос ойролцоогоор 60 минут
Читосэ хотоос ойролцоогоор 90 минут
Асахикава хотоос ойролцоогоор 40 минут
*Хоккайдо хурдны замыг ашиглан явсан тохиолдолд дээрх хугацаанд зорчих боломжтой.
Онгоцоор:

Токиогоос Шинэ читосэ нисэх онгоцны буудал хүртэл ойролцоогоор 80 минут
Токиогоос Асахикава нисэх онгоцны буудал хүртэл ойролцоогоор 95 минут
* Нисэх онгоцны буудлаас Такикава руу зорчихдоо дээр дурдсан нэмэлт маршрутыг хараарай.

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ:
ТАКИКАВАГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ГАДААД ХАРИЛЦААНЫ НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН ТӨВТакикава-ши Сакаэ-мачи 4-9-1 , 073-0031
Утас: 0125-28-8007
Факс: 0125-23-0918
Цахим хаяг: kouryu@city.takikawa.lg.jp
ТАКИКАВА ХОТЫН ЗАХИРГАА
Такикава-ши Омачи 1-2-15 , 073-0022
Утас: 0125-23-1234
Факс: 0125-23-5775
Цахим хаяг: info@city.takikawa.lg.jp


最新更新日時:2020年11月13日

▲このページの先頭へ



表示:
|
Copyright © City of Takikawa,All right reserved.